VX 670

Verifone-ийн Vx670 пос терминал нь дэлхийн хамгийн жижиг, авсаархан бөгөөд худалдаачдын хэрэгцээ шаардлагад нийцсэн найдвартай зөөврийн төхөөрөмж юм. Мөн гарт барихад эвтэйхэн, конус хэлбэрийн дизайнтай бөгөөд том, өндөр нягтралтай, ямар ч гэрэлтүүлгийн нөхцөлд ашиглаж болохуйц дэлгэцтэй. Маш хурдтай ба батерейг нь солиход хялбар тул ашиглахад энгийн. Конус хэлбэрийн дизайнтай тул хамгийн жижиг гарт барихад ч эвтэйхэн бөгөөд унагаах, шингэн зүйл асгах зэрэгт бат бөх тул ямарч нөхцөлд ашиглах боломжтой.

Шинэ загвар, шинэ зах зээл, шинэ боломжууд
Wifi, GPRS, Bluetooth зэрэг утасгүй холбооны технологи бүхий Vx670-ийг ресторан, баар, стадион, болон хүргэлтийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн газруудад  ашиглах боломжтой. Хурдан цэнэг авдаг ба удаан хугацаанд цэнэгээ барьдаг учир худалдаачид хамгийн ачаалалтай үедээ ч ашиглах боломжтой. EMV1,2; PCI, PED стандартаар батлагдсан, SSL, Verisheild файл танилт зэрэг найдвартай нууцлал хамгаалалттай тул залилан болон гадны бусад програм хангамжийн хандалтуудаас сэргийлж чаддаг.

Онцлог:
  • Хурдтай процессор болон Wifi, GPRS холболт
  • Хэрэглэгчийн гар ажиллагааг хөнгөвчилнө.
  • MAXui интерфейс нь уншихад хялбар бөгөөд өндөр нягтралтай
  • 3 фитийн өндрөөс хатуу шалан дээр унагахад эвдрэх эрсдэл бага, удаан хугацаанд ашиглах боломжтой.
Смарт шийдэл
  • Нугдайсан хэлбэртэй карт уншигч нь карт унших үзүүлэлтийг өсгөж өгдөг
  • Гаднах гэр нь ажилчдад бүсэндээ зүүн, ажлаа хийх боломжоор хангадаг
  • Батерейг нэг гараараа хялбар солих боломжтой 
  • PCI, PED-аар баталгаажсан.
Урьд өмнө нь байгаагүй хэрэглээний тухтай байдал
  • Ямар ч гэрэлтүүлгийн нөхцөлд ашиглах боломжтой 128 X 128 хэмжээтэй, том, өндөр нарийвчлалтай дэлгэц
  • 38 мм диаметртэй цаас
  • Босоо соронзон тууз уншигч
Онцгой хүчин чадал
  • Хэдхэн секундын дотор гүйлгээ хийх хүчин чадалтай 32 битийн ARM9 процессор
  • Цэнэг барих хугацааг уртасгаж, хамгаалдаг смарт зайн технологи бүхий стандарт 1200 лити-ион, 1800 лити-ион батерей
  • Нөөц зайгаа цэнэглэхэд зориулсан Dial, USB порттой стандарт суурин цэнэглэгч
  • 3 фитийн өндрөөс бетонон шалан дээр унагаахад эвдрэх магадлал  бага
  • Гадны ямар нэгэн зүйл асгахаас сэргийлсэн MSR лацтай
  • Дамжуулах хурдыг нь өсгөх зориулалттай 802.11g технологи бүхий Wifi-тай.
Нууцлал
  • WPA wifi
  • PCI
  • EMV 1 & 2 Level
  • SSL протокол ,Verishield файл танилт

Техникийн үзүүлэлт
Процессор: 32 битийн ARM9 микропроцессор
Санах ой:  6MB(Flash 4MB, SRAM  2MB)
Дэлгэц: Өндөр дүрсийн ялгарал, 16мөр х 21тэмдэгт бүхий стандарт үсгийн фонт, 128 X 128 пиксель график LCD дэлгэц;
Соронзон карт уншигч: Triple track (tracks 1,2,3), өндөр коэрцитив хүч, bi-directional
ISO 78168, 1.8V, 3V, 5V; синхрон ба асинхрон картууд.

Нэмэлт портууд
RS-232, USB host, USB slave.

Принтер
График хүчин чадалтай, 18 мөр/секунд хурд, 28,32  баганатай, 38 мм(2.25 инч) x 15М диаметртэй цаас бүхий принтер

Wireless modem (Утасгүй интернетийн модем)
Wi-Fi 802.11g, WPA нууцлал 2.4 Hz

Модем донгл
USB модем донгл нь олон порттой, 33.6 kbps утасны модемтой(Bell,103/212a,ITU,V.21/V.22/V.22bis/V.32/V.32bis/V.34, Синхрон болон асинхрон ) протоколууд

Нууцлал
3DES, Master/Session, DUKPT key management; Verishield

Орчин
Ажиллах орчны температур 00-40C, (320-1040 F); харьцангуй чийгшил 5%-90%

Бусад бүтээгдэхүүнүүд

© Бевертек Технологи ХХК, 2014. Made by DzCMS