Манай компани Верифон /Verifone®/ -ын Монгол болон  Казакстан, Узбекстан, Киргизстан, Азейрбайджан, Таджикстан зэрэг орнуудын албан ёсны дистрибьютер.

Verifone® компани нь дэлхийн 150 гаруй орны зах зээлд дистрибютерүүдтэйгээ хамтран шинэлэг төлбөрийн шийдлүүдийг хүргэдгээс гадна 5300 гаруй ажилчидтай. Найдвартай, аюулгүй, инновацийн шинэлэг төлбөрийн терминалуудыг нийлүүлдэг дэлхийн тэргүүлэгч компани ба  үйлчилгээ болон худалдааны таатай шийдлүүд нь үйлчлүүлэгч болон худалдан авагчдын хоорондын харилцааг улам үр өгөөжтэй улам их үр дүнтэй болгоно. Компанийн бүтээгдэхүүнүүд болон үйлчилгээнүүдэд нь мобайл, давцан дээрх төхөөрөмжүүд болон өөрөө өөртөө үйлчлэх төлбөрийн төхөөрөмжүүд, программ хангамж болон цахим төлбөрийн гарцууд багтана. 

Бевертек Технологи ХХК нь ЭН СИ АР /NCR®/ компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч. 
NCR  компани нь дэлхийн хэрэглэгчдийн гүйлгээний технологийн тэргүүлэгч, өдөрт худалдааны 550 сая гүйлгээг хийх боломжийг худалдаа, санхүүгийн, зорчигчдын, үйлчилгээний, телеком болон технологийн болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн салбаруудад бий болгож байна. 
Анх 1884 онд Үндэсний кассны машины компани нэртэйгээр Жон Х. Паттерсон байгуулжээ. /National Cash Register Company/ Aнхны механик ажиллагаатай кассны машиныг үйлдвэрлэгч. 
 1974 онд нэрээ NCR corporation болгон өөрчилсөн.
1994 – NCR нэр AT&T Global Information Solutions -Даяаршсан Мэдээллийн шийдлүүд болон өөрчлөгдсөн (GIS).
2014 онд Digital Insight –ыг худалдан авч, SaaS платформыг нийлүүлэн, банкуудад тэдний бүтцийн болон тоон бизнесийн загваруудыг өөрчлөхөд нэмэр болж байна. 

© Бевертек Технологи ХХК, 2014. Made by DzCMS