“Бевертек технологи ХХК” нь өндөр мэргэшсэн программ зохиогчдын багийн үйл ажиллагаагаар  программ хангамжийг боловсруулах бөгөөд тогтсон удирдлагын тогтолцооны дагуу явагддаг.  Программ хангамж боловсруулалтын үйл явц дахь шат дамжлага бүрт үр нөлөөтэй байх үүднээс тогтсон заавар, загвар болон стандартыг мөрдөж ажилладаг.
2004 оноос хойш Бевертек технологи компани нь банк, төлбөр тооцооны картын системийн программ хангамж боловсруулж эхэлсэн бөгөөд дотоод, гадаадын банкны салбарын зах зээлд өрсөлдөгч юм.

Манай чадварлаг программ зохиогчдын баг бүрэлдэхүүн 2007 оноос хойш төлбөр тооцооны картын системийн программ хангамжийг өдгөө хүртэл хөгжүүлэн ажиллаж байна. Программ хангамжийн хөгжүүлэлтийг хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага болон техник технологийн хөгжил дэвшилтэй уялдуулан байнга сайжруулан ажилладаг.

Бидний боловсруулсан программ хангамжууд:
  • 2004    e-Paycard, Internet Banking System
  • 2005    Канадын Бевертек компанитай хамтарч Монгол банкны Төлбөр Тооцооны Төвийн  системийг босгосон.
  • 2007    Beverix 1.0 POS APPLICATION
  • 2010    Beverix 2.0 POS APPLICATION  
  • 2011    EMV пос программ хангамж
  • 2012    Contactless on EMV пос программ хангамж
  • 2013-2014  “Итгэл” программын 1.3 хувилбар POS APPLICATION TranzeWare Онлайн системийн хувилбар 5.1.30.4.F6 стандартын дагуу боловсруулсан.


ПОС ПРОГРАММ ХАНГАМЖ  ITGEL V.1.3  

Энэхүү программ нь Verix evo үйлдлийн системтэй посууд болох Vx675, Vx680, Vx520 пос терминалууд дээр ажиллах боломжтой бөгөөд ISO8583 стандартын дагуу, CompassPlus мессеж форматтай ажилладаг.
 
Программын лицензийн үнэ  .................... .Багтсан
Cистем интеграцлал болон суурилуулах ажлын менежмент  ......  Багтсан                                      
Банкны техникийн нөхцөлийн дагуу өөрчлөлт оруулах … . Багтсан                                                    
Холболт буюу Interfaces&Integration (Host Message format)……. Багтсан                               
Суурилуулалт ба менежментийн зардал………………. Багтсан                                                   
Сургалт, Гарын авлага  ……………………….. Багтсан
                                                                                               
Манай ПОС программ нь CompassPlus компанийн албан ёсны сертификаттай.

ПОС программ нь зөвхөн тухайн банкны өмчлөлд харьяалагдах ПОС терминал дээр мөн зөвхөн Бевертек компанийн борлуулсан ПОС терминал дээр ажиллана.
 
Support Service:
ПОС программ хангамж болон түүнтэй холбоотой асуудлыг утсаар болон и-мэйлээр хүлээн авч зохих хариу арга хэмжээг авч үйлчилнэ.
 

© Бевертек Технологи ХХК, 2014. Made by DzCMS